2025-06-30
НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл нийслэлийн амаржих газруудын нөхцөл байдалтай танилцаж, дэмжиж ажиллах талаар уулзалт хийж байгаа нь анх удаагийн тохиолдол бөгөөд тухайн салбарын тулгамдсан асуудлыг сонсож, нөхцөл байдалтай танилцсанд талархаж буйгаа амаржих газрын удирдлагууд болон алба хаагчид илэрхийллээ. Амаржих газруудын хувьд харьцангуй нөхцөл байдал сайжирч байгаа хэдий ч эмнэлгийн барилга байгууламж элэгдэж хуучирсан, анхан шатны болоод нарийн мэргэжлийн үзлэг оношлогооны аппарат, тоног төхөөрөмж дутмаг, албан хаагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төсөв, санхүү хүрэлцдэггүй, төрийн байгууллагын уялдаа холбоо тааруу зэрэг тулгамдсан асуудлыг дурдлаа.
Нийгэм, Улс төр, Эдийн засаг