Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан өөрийн санаачилсан Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар танилцууллаа. Тэрбээр хууль санаачлагчийн илтгэлдээ, 1998 онд анх батлагдаж, 2008 онд шинэчлэгдсэн тус хуульд тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл багатай байршил зэргийг харгалзан хот байгуулалтыг ерөнхий төлөвлөлт, зураг төслийн түвшинд ерөнхий архитектурт төвлөрүүлэн шийдвэрлэх зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн нь цаг үеийн шаардлага хангахаа больсон гэж үзсэнээ дурдсан юм.