2025-05-02 0 Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-04-28 0 БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлааАйлчлалын хүрээнд хоёр тал өнөөдөр /2025.04.28/ албан ёсны уулзалт хийсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцав.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-04-28 0 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй албан ёсны уулзалт хийвМонгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-04-28 0 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээУлсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-04-28 0 БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлааМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа. Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-04-24 0 ТИЙБОЛ СПОРТЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХЭД АНАН ХОТТОЙ ХАМТАРНАНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Айлчлалын баг бүрэлдэхүүнд НИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч, ДИТХ-ын дарга нар багтаж байна. Өнөөдөр Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нар НИТХ-ын дарга А.Баяр болон айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу Тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийллээ. Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-04-14 0 Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллооМонгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь нар удирдан явууллаа.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-04-14 0 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь бараалхлааМонгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Мөнхийн хөрш БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, Монгол, Хятадын парламент хоорондын байнгын механизмын ээлжит уулзалтад амжилт хүслээ.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-04-14 0 Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар санал солилцлооXотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тэрбээр "Нэн тэргүүнд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд эхний ээлжид айл өрхүүдийн гэр, байшинг дулаална. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна" гэдгийг онцолж байв.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-04-14 0 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааЭлчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр