0
Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэний хувийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолыг баталсныг дурдлаа.