2025-06-23 0 “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөр 7 дүүргийн 46 сурагч хамрагдаад байна.Дэлгэрэнгүй Нийгэм, Спорт, Улс төр, Эдийн засаг
2025-06-23 0 Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээХууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч хуульд тусгайлан заагаагүй. Түүнчлэн, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, монгол төрийг сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсвал зохих түүхэн үйл явдал мөн гэж үзжээ. Мөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо үүсэж, өнөөгийн ардчилсан Үндсэн хууль батлагдсан бөгөөд иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгахыг зорьсон тайван, хүчирхийллээс ангид эрс өөрчлөлтийн үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгов.Дэлгэрэнгүй Нийгэм, Спорт, Улс төр, Эдийн засаг
2025-06-23 0 “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээМонголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, Ховд аймгийн Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг газарт олноороо цуглан багаа дэмжив. Уг тоглолтод манай баг 1:2-оор ялагдлаа. Эхний үед 13:5-аар хожсон ч Францын баг үлдсэн хоёр үеийг 4:13, 6:13-аар буулган авснаар хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-ий аваргаар тодорлоо. Харин манай баг мөнгөн медалийн эзэн болж, түүх бүтээлээ.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Спорт, Шар мэдээ
2025-06-23 0 Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголооВакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалааДэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-06-23 0 Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллааМонгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-06-23 0 Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоноТөрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай, дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-06-23 0 Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааЕрөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрэлдсэн Засгийн газар нь төрийн залгамж чанарыг тууштай баримталж, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч буйгаа нотолж, цаашид Хятадын талтай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг тогтвортойгоор урагшлуулж, бодитой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрэлдсэн Засгийн газар нь төрийн залгамж чанарыг тууштай баримталж, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч буйгаа нотолж, цаашид Хятадын талтай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг тогтвортойгоор урагшлуулж, бодитой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-06-23 0 ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛААЕрөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, ногоон хөгжил, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал. Энэ хүрээнд ойрын хугацаанд хоёр талын ЗГХК-ын удирдлагууд уулзаж хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд, түүнчлэн тулгамдсан асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-06-23 0 Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээОнцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнууллаа.Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-06-23 0 Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэЭнэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг