2025-01-16 0 Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байнаИргэдийг халиа тошин үүсдэг газарт булаг, шанд ихтэй байршилд газар авахгүй байхыг зөвлөж байнаДэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-01-16 0 Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцууллаа. 2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2 тэрбум төгрөгийг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-01-16 0 Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулавЖижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн зохицуулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг, улсын бүртгэлд бүртгүүлсэн, ашиг олох зорилго бүхий дотоодын бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарна. Тус хуульд зааснаар үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг 10 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой хоршоо, нөхөрлөл, компанийг бичил, 10-50 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол жижиг, 50-200 хүртэл ажилтантай, жилийн 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж ангилж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 76,561 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрт нийт 253,095 хүн ажиллаж байгаа юм.Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр
2025-01-16 0 Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээТатварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэний хувийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолыг баталсныг дурдлаа.Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-01-16 0 “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөн дэх урьдчилсан төсөөллөөр Улаанбаатар хотын хүн амыг 2040 он гэхэд 2 сая 100 мянгад хүрнэ. Өнгөрсөн жил батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд Улаанбаатар хотыг 14 хотуудын нэгдэл, 42 нэгж хороололтой болгохоор тодорхой өөрчлөлтүүд орсон.Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр, Эдийн засаг
2025-01-15 0 “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллааЗалуучуудын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж болон “Алсын хараа-2050” Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана нар Залуучуудын хөгжлийн стратегийн талаар танилцуулав.Дэлгэрэнгүй Uncategorized
2025-01-15 0 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээЭнэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-01-15 0 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлааУИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс үргэлжлүүлэн бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.Дэлгэрэнгүй Дэлхий, Нийгэм, Улс төр
2025-01-15 0 Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоолыг баталсныг дурдлаа. Дэлгэрэнгүй Нийгэм, Улс төр
2025-01-15 0 Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээСистем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэйДэлгэрэнгүй Uncategorized, Нийгэм, Улс төр