Ажлын хэсгийн зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдэх, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлүүлэх түүнчлэн хотын захиргаа болон Улаанбаатар хотын худалдааны танхимтай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангаж цаашдын харилцааг хөгжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж 2025 оны 12 сард багтаан НИТХ-д эргэн танилцуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй хэмээн үзэж байна.