Өнөөдрийн эдийн засгийн форум чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэндээ мега 14 төслийн хэрэгжилтийн явцыг товч танилцуулья. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж эхэлснийг онцлон тэмдэглье. Энэхүү 14 мега төслийг хүлээгдэж буй үр нөлөөгөөр нь эрэмбэлсэн. Нэгдүгээрт, тээвэр ложистикийг дэмжихэд чиглэсэн төслийг, хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэл, түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн төслийг эрэмбэлж байна. Ган, төмөрлөгийн болон зэсийн үйлдвэрлэлийн суурийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн нефть, химийн салбарын хөгжих шинэ боломжийг нээж байна.